Саудын Арабын эрх баригчид Д.Трампын шийдвэрийг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-09 17:39:36

ДОХА. /РИА Новости/. Ираны Хувьсгалт гвардыг террорист байгууллагуудын жагсаалтад оруулах АНУ-ын шийдвэрийг Саудын Араб сайшаан дэмжжээ.


Ираны хувьсгалт гвардыг террорист байгууллага хэмээн үзэх болсноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдсэн юм.


“Энх тайван, аюулгүй байдлыг алдагдуулж буй Ираны Хувьсгалт гвардын үйл ажиллагааны талаар олон улсын хамтын нийгэмлэг хатуу байр суурийг баримтлах хэрэгтэй” хэмээн Саудын Арабын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.


Саудын Араб 2016 оны нэгдүгээр сард Иран улстай дипломат харилцаагаа тасалсан юм. 

Холбоотой мэдээ