Брюсселийн нисэх буудалд дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-22 15:57:00

БРЮССЕЛЬ. /ВВС/. Брюсселийн Завентем нисэх онгоцны буудалд хоёр дэлбэрэлт болжээ.

Нисэх буудлын терминалуудын нэгнээс утаа гарч байгаа зураг цахим сүлжээнд нийтлэгдсэн байна. Дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байна.

Нисэх буудлын зорчигчид онгоцонд суухын өмнөх хэсэгт дэлбэрэлт болж, хохирол учирсан тухай сэтгүүлчид мэдээлсэн боловч энэ нь хараахан нотлогдоогүй байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Парисын халдлагыг үйлдсэн гол сэжигтнүүдийн нэг болох Салах Абдесламыг Брюссельд баривчилснаас дөрөв хоногийн дараа энэ дэлбэрэлт боллоо.

Нисэх онгоцны буудлаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байна гэж Бельгийн хэвлэлд мэдээлсэн байна. Мөн нислэгүүдийг цуцалж, нисэх онгоцны буудал руу явдаг галт тэргийг зогсоосон байна.

“American Airlines” компанийн шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоо дэлбэрэлт болсон гэж бусад мэдээлэлд дурдсан нь боловч уг мэдээлэл мөн л нотлогдоогүй байна.

Нисэх буудлын зорчигчид онгоцонд суухын өмнөх хэсэг болон эсрэг талын “Sheraton” зочид буудалд шархадсан эсвэл ухаангүй хүмүүс байгаа гэж гэрч мэдэгдсэнийг Бельгийн “RTBF” телевиз мэдээлжээ.

Энэ хэргийн үеэр 17 хүний амь үрэгдсэн байж болзошгүй байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ