Цэцэрлэгийн бэлтгэл ангийн сурагчид номын сантай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-04-13 12:16:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-наас 2019 оныг хүүхэд залуучуудын уншлагыг дэмжих жил болгон зарласан. Үүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Нийтийн номын сан тусгай төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Улмаар Баруун-Урт сумын 11 цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг номын сангийн үйл ажиллагаатай танилцууллаа.

Бид нэн тэргүүнд хүүхэд рүү чиглэсэн ажлаа эхлүүлж байна. Энэ намар сургуульд орох насны хүүхдүүд маань номын сантай тойрон аялал хийлээ. Хүүхдийг багаас нь номонд дурлуулах, номыг хайрлах үзлийг төлөвшүүлэх нь нэн чухал. Үүний дараа ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагчид руу чиглэсэн үйл ажиллагааг явуулах болно. Номтой холбоотой сонирхолтой аян, уралдааныг зарлаж хүүхдүүдийг идэвхжүүлж, соён гэгээрүүлэх, урамшуулах ажлыг хийхээр төлөвлөсөн. Мөн энэхүү үйл ажиллагааг дэмжиж хамтран аилласан шилдэг анги хамт олон, сургуулийг шалгаруулна гэх мэдээллийг Нийтийн номын сангийн захирал Х.Мөнгөн-Өлзий өглөө.


Нийтийн номын сангаар тогтмол үйлчлүүлдэг сурагчид энэхүү танилцах тойрон аялалд оролцож, бяцхан дүү нартаа үлгэр уншиж өгч, харилцан ярилцаж, мөн тухайн үлгэрийнхээ үйл явдлаар дүрийн тоглолт үзүүлж байсан нь хүүхдүүдийн сонирхлыг татаж байсан юм. 

Холбоотой мэдээ