Найрал дууны наадамд “Эрдмийн далай” сургууль тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-04-13 21:12:45
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас, Дэлхийн зөн орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгон, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор  "Хүүхдийн найрал дууны анхдугаар наадам"-ыг зохион байгуулав. 

Тус наадамд Мөрөн сумын болон орон нутгийн 7 сургуулийн 150 гаруй сурагчид авьяас, ур чадвараа сорин оролцсоноос Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагчид тэргүүн байрт, Авьяас 8-р сургууль дэд байрт, Гурван-Эрдэнэ сургуулийн хамтлаг гуравдугаарт, тусгай байрт Тариалан, Сод-Эрдэм ахлах сургуулийн сурагчид шалгарчээ.

 

Холбоотой мэдээ