Домог болсон эртний тамирчид

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-23 13:21:50

ВАШИНГТОН. /History/. Эртний дэлхий буюу Газар дундын тэнгис болон Ойрхи Дорнод орчмын бүс нутагт алдар нэрээ цуурайтуулсан долоон тамирчны тухай цувралаар хүргэж байна.

Эртний тамирчид одоогийн спортын алдартнуудын адил өөрийн гэсэн гутлын брэнд эсвэл хэдэн сая долларын зар сурталчилгааны орлогогүй байсан хэдий ч хувь тавилан, алдар нэр нь өнөөгийн эд хөрөнгийн адил өндөр үнэ цэнэтэй байсан юм. Грек, Ромд тамирчдадаа зориулж хүрэл хөшөө босгож, шүлэг, дуу зохиож хүндэтгэл үзүүлдэг байсан бөгөөд тэдний амжилтыг баатруудын хэмжээнд авч үзэн, бурхдын адил хүндэтгэдэг байжээ.

Феаген Тасос

Эртний спортын наадмын аваргуудын нэг болох Грек гаралтай боксчин Феаген нь 22 жилийн хугацаанд 1300 тулаанд ялсан байна. Тэрбээр МЭӨ 480, 476 оны олимпт гайхалтай амжилт үзүүлж, бокс, панкратион /зэвсэггүй, дүрэмгүй тулааны төрөл/ хоёрт хоёуланд нь түрүүлсэн анхны тамирчин болжээ.

Тэрбээр 20 жил гаруй хугацаанд нэг ч удаа ялагдал хүлээгээгүй бөгөөд өөд болсон хойно нь ч түүний догшин төрх арилаагүй юм. Феагены хөшөөг хүмүүс сүйтгэхийг оролдсон боловч хүрэл хөшөө нэг залуугийн дээр унаж, улмаар тэр залуу амиа алдсан гэж домогт өгүүлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ