Их Британи байлдааны нисдэг тэргээ Эстони руу илгээжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-04-16 15:40:09

ЛОНДОН. /TASS/. ОХУ-ын хил орчимд НАТО-гийн цэргийн оролцоог өргөжүүлэх ажиллагааны хүрээнд Их Британи “Apache” байлдааны таван нисдэг тэргээ Эстони улс руу илгээсэн тухай “Press Association” агентлаг мэдээлжээ.


Их Британийн Батлан хамгаалахын сайд Гэвин Уильямын мэдэгдсэнээр, “байлдааны нисдэг тэргүүдийг Эстонид байрлуулсны шалтгаануудын нэг бол өөрчлөгдөж буй нөхцөл байдалд дасан зохицохтой холбоотой. Түүнчлэн ОХУ-ын зүгээс учирч болзошгүй аюул заналыг тогтоон барих хүчин зүйлийн хувиар харж байгаа" аж.


Их Британийн нисдэг тэргүүд Эстонид ирэх гурван сарын хугацаанд байрлах төлөвтэй байна. Тэдэнд тагнуулын “Wildcat” дөрвөн нисдэг тэрэг агаарт дэмжлэг үзүүлнэ. Уг нисдэг тэргүүдийг Лондон урьд нь Эстони улс руу илгээжээ. “Apache” нисдэг тэргүүд Балтын тэнгисийн орнуудад хийх цэргийн бүх сургуульд оролцох аж.


2016 онд Варшавт болсон дээд хэмжээний уулзалтын дараа НАТО Балтын тэнгисийн орнуудад цэргийн оролцоогоо эрс нэмэгдүүлж эхэлсэн байна.


Холбоотой мэдээ