Хангал сумынхан энэ хаврын төлөө хорогдолгүй бойжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-04-17 11:50:19

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын малчид энэ хаврын төлөө хорогдолгүй бүрэн бойжуулж байна.

Хаваржилт чийг муу байгааг эс тооцвол их сайхан байна. Саяхан малчдынхаараа ороод ирлээ. Сэлэнгэ мөрний сав дагуу нутагладаг малчид малаа төллүүлж дуусч байна. Өнгөрсөн жил өвөлжилт, хаваржилт тавгүй байсан учраас малчид хаширлаад малаа орой төллүүлэхээр зохион байгуулсан. Бог малын төллөлт энэ сард жигдэрч байна гэж тус сумын Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн Б.Хүрэл ярьсан юм.

Тус суманд 42,0 мянган хээлтэгч мал төллөхөөс 12,8 мянган мөл төллөөд байна. Одоогоор хаваржилт тавтай, өнгөрсөн намар бэлтгэсэн сумын нөөцийн өвсийг задлаагүй, малчдын бэлтгэсэн хадлан тэжээл хүрэлцэхүйц хэмжээтэй байгаа аж.

Холбоотой мэдээ