Өлгий хотын зарим орон сууцны гадна фасадыг засварлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-17 16:41:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1-60 айл, 2-60 айл, 3-60 айлын орон сууцнуудын гадна фасадыг засварлах ажил удахгүй эхэлнэ.

Уг ажилд зориулж орон нутгийн төсөвт 140 сая төгрөг суулгасан бөгөөд өнгөрсөн сарын 28-ны өдөр тендер зарлажээ. Тендерийг энэ сарын 29-ний өдөр нээж гүйцэтгэгч компаниа тодруулж улмаар засварын ажлыг эхлүүлэх аж.

Засварын ажлын хүрээнд дээрх хуучин орон сууцнуудын гадна ханыг өнгөлж, орцуудад соронзон төмөр хаалга суулгах, дээврийг нь ус, хүйтнээс хамгаалах материалаар бүрэх, ус зайлуулах хоолой тавих ажээ.

Холбоотой мэдээ