Өвөрмонголын Үндэсний бөхийн холбооны дэд ерөнхийлөгч МҮОХ-нд зочиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-19 13:41:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БНХАУ-ын Олимпын хорооны гишүүн, Өвөрмонголын өөртөө засах орон /ӨМӨЗО/-ы үндэсний бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Хятад бөхийн аварга Д.Одсодыг өнөөдөр /2019.04.19/ хүлээн авч уулзлаа.

 

Энэхүү уулзалтаар хоёр орны үндэсний бөхийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн онцлон тэмдэглэсэн байна.



Монгол туургатны үндэсний бөхийн төрөл бүрийг хөгжүүлж, өв уламжлалыг нь хадгалан, түгээн дэлгэрүүлэх тухай санал солилцож, цаашид хоёр тал харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ