Хүндийн өргөлтийн тивийн АШТ-д 7 тамирчин өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-22 17:43:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Нинбо хотноо эхэлсэн хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас М.Анхцэцэг тэргүүтэй эмэгтэй бүтэн баг оролцож байна.


Харин эрэгтэй тамирчдаа төлөөлж Э.Мөнхдөл хүчээ сорьж байна.  Тус тэмцээнээс “Токио 2020” олимпийн эрхийн оноо олгож эхлэх бөгөөд нийт 28 орны тамирчид өрсөлдөж байгаа юм. Манай улсын эмэгтэй багт М.Анхцэцэг Ч.Нямзул, М.Анхцэцэг, Г.Ануужин, Э.Билэгсайхан, О.Дархижав, Г.Энэрэл нар оролцож байна. 


Багийн дасгалжуулагчаар Ц.Хосбаяр, Ц.Батзаяа нар ажиллаж байгаа бол шүүгчийн бүрэлдэхүүнд Л.Одгэрэл багтжээ. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх ням гарагт /2019.04.28/ дуусна.

Холбоотой мэдээ