Ким Жөн Ун Владивостокт иржээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-04-24 16:25:59

ВЛАДИВОСТОК. /TASS/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Уны хуягт галт тэрэг Владивостокийн төмөр замын буудалд иржээ.


Галт тэрэг орон нутгийн цагаар 17 цаг 50 минутад /Москвагийн цагаар 10 цаг 50 минут/ ирсэн байна. Төмөр замын буудалд Ким Жөн Уныг ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулав, ОХУ-аас БНАСАУ-д суугаа Элчин сайд Александр Мацегора нар угтан авчээ. 


Ким Жөн Уны галт тэрэг Владивостокийн төмөр замын буудлын шинэ терминалд зогссон байна. Энд улаан хивс дэвсэж, Ким Жөн Унтай мэндчилсэн үгс бүхий зурагт хуудсуудыг тогтоожээ. Төмөр замын буудалд Умард Солонгосын төлөөлөгчдийн хуягласан “Mercedes” машинууд хэдийнэ ирсэн байв.


БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Владивостокийн төмөр замын буудлаас лимузин машинаараа Русский арлын зүг хөдөлжээ. Тэрбээр пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана. 






Холбоотой мэдээ