Түймрээс урьдчилан сэргийлэх ажилд нь мөнгөн туслаж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-04-25 11:52:02

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Энэ хаврын хувьд нэн хуурайшилттай байгаа аймгуудын тоонд Сэлэнгэ аймаг зүй ёсоор багтаж байгаа юм.

Хуурайшилт их байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтэст 30.0 сая тѳгрѳгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Тус хэлтэс нь Мандал, Баянгол, Ерѳѳ сумд, Бугант тосгонд хүрч үйлчилдэг байна. Энэхүү бодит тусламжийн мөнгийг тус хамт олон тухайн орон нутгийн иргэдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа хийж, эргүүл пост ажиллуулах, Түнхэл тосгоны галын автомашиныг засварлах зэрэг ажилд зарцуулжээ. Мөн нисдэг дрон авч, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нь гал түймрээс урьдчилан сэргийлэх ажилд ихээхэн дэм болсон ажээ.

Холбоотой мэдээ