Хирошима хотын Энх тайвны дурсгалын музейг дахин нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-04-25 15:57:58

ТОКИО. /NHK/. Японы Хирошима мужийн нийслэл Хирошима хот дахь Энх тайвны дурсгалын музейн гол барилгад 1991 оноос хойш анх удаа томоохон шинэчлэл хийж, пүрэв гарагт дахин нээсэн байна.


Уг барилгыг 1955 онд буюу Хирошима хот атомын бөмбөгдөлтөд өртсөнөөс хойш 10 жилийн дараа нээж байжээ. Энэхүү музейд наймдугаар сарын 6-ны бөмбөгдөлтийн үеийн бодит байдлыг харуулах үзмэрүүд болон тухайн үед амиа алдсан хүмүүсийн хувцас хунар, эдлэл хэрэглэлийг үзүүлдэг юм.


Музейг өглөөний 08:30 минутад нээхийн өмнө маш олон хүмүүс үзэж сонирхохоор цуглажээ. Энх тайвны дурсгалын музейн захирал Такүо Такигава хэлэхдээ, хүмүүс амиа алдагсдын эд зүйлсийг хараад тэдний дуу хоолойг сонсоно хэмээн найдаж байна гэжээ. 



Холбоотой мэдээ