Путин, Ким Жөн Ун нарын хэлэлцээ дууслаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-25 16:06:37

ВЛАДИВОСТОК. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай Владивостокт хийсэн хэлэлцээ дууслаа. Хоёр орны удирдагчдын уулзалт 3 цаг 30 минут орчим үргэлжилжээ. Одоо хоёр орны удирдагчид хөтөлбөрийн дагуу ёслолын хүлээн авалтад оролцож байна.


Путин, Ким Жөн Ун нарын анхны уулзалт ганцаарчилсан хэлбэрээр болсон бөгөөд төлөвлөж байсан хугацаанаас хоёр дахин урт буюу хоёр цаг орчим үргэлжилжээ. Үүний дараа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хийсэн хэлэлцээ 1 цаг 30 минут үргэлжилсэн байна.


БНАСАУ-ын талаас хэлэлцээнд тус улсын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо болон Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Цой Сон Хи оролцсон бол ОХУ-ыг тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, шадар сайд, Алс Дорнодын Холбооны тойрог дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев, Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, Ерөнхийлөгчийн олон улсын хэрэг эрхэлсэн туслах Юрий Ушаков, ОХУ-аас БНАСАУ-д суугаа Элчин сайд Александр Мацегора, Тээврийн сайд Евгений Дитрих, Алс Дорнод, Арктикийн асуудал эрхэлсэн сайд Александр Козлов, Эрчим хүчний дэд сайд Анатолий Яновский, “Оросын төмөр зам” нээлттэй нийгэмлэгийн ерөнхий захирал Олег Белозеров нар төлөөлсөн байна.


 


Холбоотой мэдээ