Генералууд Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл илэрхийлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-26 09:48:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 75 жилийн ой "Генералуудын өдөр"-ийн хүрээнд монгол генералууд цэргийн гарамгай их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд өнөөдөр 11.00 цагт  цэцэг өргөнө. 


Монгол Улсын хэмжээнд 181 хүнд генерал цол олгосноос өдгөө 90 гаруй нь энх тунх байна. Жил бүрийн Генералуудын өдрөөр цэрэг, хууль, хүчний байгууллагууд генералуудад хүндэтгэл илэрхийлж, генералууд Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл илэрхийлдэг байна. 


БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны тогтоолоор, цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цолыг анх олгосон түүхтэй. Жил бүрийн энэ өдрийг алтан мөрдөст “Генералуудын өдөр” хэмээн уламжлал болгон тэмдэглэж тогтжээ.


Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ