KCNA: ОХУ болон БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцлоо

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-04-26 09:43:09

ПЁНЬЯН. /KCNA/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун нар Русский арал дээр хэлэлцээ хийх үеэрээ хоёр талын хамтын ажиллагааг илүү шинэ түвшинд гаргахаар тохиролцлоо.


Пүрэв гарагт болсон хэлэлцээний үеэр хоёр талын хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн, хөгжүүлэхээр тохиролцсон байна. Талууд БНАСАУ болон ОХУ хоорондын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ажилд нэмэлт түлхэц өгөхөөр шийджээ. Үүний сацуу хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцааг илүү өндөр түвшинд гаргах зорилгоор янз бүрийн салбарт идэвхтэй арга хэмжээнүүд авах шийдвэр гаргалаа.


ОХУ болон БНАСАУ-ын удирдагчид мөн “дээд түвшний уулзалт болон хоёр орны Засгийн газар, парламент, бүс нутаг болон байгууллагууд хоорондын солилцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан хамтын ажиллагаагаа шинэ түвшинд бэхжүүлэх” асуудлыг хэлэлцжээ.


Хүндэт удирдагчийн онцлон тэмдэглэснээр, Солонгос-Оросын харилцааг шинэ зууны шаардлагад нийцүүлэн шинэ түвшинд гаргах нь эрин үе болоод түүхийн өмнө хүлээж буй хариуцлага юм. Нөхөр Ким Жөн Ун өмнөх удирдагчдын үзэл баримтлалын дагуу Солонгос-Оросын харилцааг цэцэглэн хөгжүүлэх шинэ үеийг нээхээр шийдсэнээ дахин нотлов.


Холбоотой мэдээ