Бүс нутгийн эрчим хүчний санаачилгыг НҮБ дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-05-01 08:59:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгч Б.Бямбасайхан, Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Т.Төгсбилгүүн нар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанатай уулзав.


Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн “Зүүн Хойд Азийн эрчим хүчний нэгдсэн супер сүлжээ” хариуцсан бүс нутгийн хамтарсан байгууллагыг үүсгэн байгуулах санаачилгыг дэмжих төлөвлөгөөг хэлэлцлээ. Мөн АНДЭЗНК-той эрчим хүчний салбарт хамтран ажиллах болон ирэх сарын дугаар сарын 05-06-нд Улаанбаатар хотноо болох Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хурлын хүрээнд АНДЭЗНК-тай хамтран Эрчим хүчний хамтын ажиллагааны салбар хуралдааныг зохион байгуулах боллоо.

Холбоотой мэдээ