Сэлэнгэчүүд өглөөний дасгал хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-01 15:08:32

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн БТСГ хамтран аймгийн төв Партизаны талбайд хүний эрүүл бие, саруул ухаанд нэн тустай дасгалыг иргэддээ зориулан хийж байхаар өнөөдрөөс эхлүүллээ.

Энэхүү дасгал нь Японы 90 жилийн түүхт Радио Taйсо хөгжимт дасгал юм. Ердөө гурван минутын дотор хүний бүх биеийн үе мөч, булчин шөрмөсийг сэргээж өгдгөөрөө онцлогтой бөгөөд шинжлэх ухааны нарийн судалгаанд үндэслэн зохиосон дасгал ажээ.

05 дугаар сарын 01-ний өглөөний 06 цагт хийсэн уг дасгалыг "Өглөөний гайхамшиг-Сэлэнгэ" бүлгэмээс зааж явуулсан байна. Дасгалд Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори 4-р сургуулийн багш, сурагчидсумын иргэд оролцжээ. 

Холбоотой мэдээ