Томуу, томуу төст өвчтэй 14 мянган хүн бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-03-25 10:58:43

Улсын хэмжээнд амбулаторийн үзлэгт энэ сарын 14-20-ны хооронд 191.314 хүн хамарчээ.

Үүнээс 14.012 7.3 хувь нь томуу томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.

Нийслэлийн Баянгол, Багануур болон Дорнод, Дундговь, Өмнөговь аймагт томуу, томуу төст өвчин 10 хувиас дээш хувийг эзэлж байна.

ХӨСҮТ-д нийт 120 сорьц хүлээн авч шинжлэхэд 19 сорьцод В вирүс,  1 сорьцод A(H1N1)pdm09 вирүсийн ген, иж томуу илрүүлэх шинжилгээний дүнгээр 10 сорьцод респиратор-синцитиаль вирүс,  2 сорьцод риновирүс, 1 сорьцод хүний метапневмовирүс тус тус илэрчээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ