Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэж байна

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-05-08 17:31:00

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Нийтийн номын сан "Үндэсний бичиг үсгийн баяр-2019" арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний үеэр уран бичлэгийн уралдаан, Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Түүнчлэн энэхүү өдрийг тохиолдуулан Говь-Алтай аймгийн сумдын сурагчид тухайлбал, Дэлгэр сумын Ерөнхий боловсролын сурагчид үндэсний бичиг үсгээрээ бахархах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор өөрсдийн бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэн олны хүртээл болгов. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний хэл бичиг ёс заншил, монгол бичгийг ард иргэд болон уншигчдад түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногт Үндэсний бичиг үсгийн баярыг уламжлал болгон зохион явуулдаг уламжлалтай билээ.