Худалдааны хэлэлцээр байгуулах үйл явцыг БНХАУ тасалдуулсан гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /TASS/.
Яриа хэлэлцээний үеэр худалдааны хэлэлцээр байгуулах
үйл явцыг БНХАУ тасалдуулсан хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп
мэдэгджээ. Флорида муж улсад дэмжигчиддээ хандан үг хэлэх үеэрээ тэрбээр ийнхүү
мэдэгдсэн байна.
“БНХАУ-ын Шадар сайд маргааш хүрэлцэн ирнэ. Тэр сайн хүн хэдий ч тэд хэлэлцээрийг
тасалдуулсан. Хэлэлцээр байгуулахгүй бол бид жилд 100 тэрбум гаруй ам.доллар
авах бөгөөд үүнд ямар ч муу зүйл байхгүй юм” хэмээн АНУ-ын төрийн тэргүүн мэдэгдсэн байна.