“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

Фото
orkhon@montsame.mn
2019-05-09 13:02:49
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Өнөөдөр аугаа их эх орны дайны ялалтын 74 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн өдрийг Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,  Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий консул хамтран олон арга хэмжээ зохион байгуулдаг юм.

Ялалтын баярын арга хэмжээ аймгийн ИТХ, Засаг дарга болон Орхон аймагт ажиллаж амьдарч байгаа ОХУ-ын иргэд, ахмад дайчид “Ялалт 70” хөшөө, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргааны II дугаар байрны өмнөх “Жанжнуудын хөшөө”, “Найрамдлын өндөрлөг”-т цэцэг өргөснөөр эхэллээ. Үүний дараа А.Амарын талбайд “Үхэшгүй мөнхийн хороо” баярын жагсаал болж, ахмад дайчид, хүндэт зочдыг орон нутгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.