Нийтийн тээврийн хэрэгслийн 60.3 хувь нь үзлэг, оношилгоонд хамрагдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-09 14:19:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2019 оны хаврын ээлжит Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд өнөөдрийн байдлаар, нийт 77 аж ахуйн нэгжийн 1848 тээврийн хэрэгслээс 1116 буюу 60.3 хувь нь хамрагджээ. Үүнээс 72 тээврийн хэрэгсэл нь утаа, өнгө үзэмж, цэвэрлэгээ, иж бүрдэл, хаягжилт, зураглал, дугаар бүрэн бус байснаас үзлэгт тэнцээгүй байна.


Нийтийн тээврийн үйлчилгээний газар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний их, дунд, бага  багтаамжийн автобус, такси болон  ажилчдын автобусны 2019 оны хаврын ээлжит Техникийн хяналтын үзлэг, оношилгоог гуравдугаар сарын 25-наас энэ сарын 31-ний хооронд батласан хуваарийн дагуу зохион байгуулж буй юм. 

Тус газрын Технологийн үзлэг, оношилгооны төв нь техникийн үзлэгээр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөл,  үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааг ханган ажиллах  чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа аж. 

Холбоотой мэдээ