БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Вашингтонд иржээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-05-10 09:38:15

ВАШИНГТОН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ АНУ-ын өндөр түвшний төлөөлөгчидтэй хийж буй худалдаа, эдийн засгийн хэлэлцээний 11 дэх үе шатад оролцохоор Вашингтон хотноо пүрэв гарагт хүрэлцэн очжээ.


Лю Хэ айлчлалынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэхдээ, би Вашингтонд чин сэтгэл тээн ирсэн хэмээгээд, өнөөгийн онцгой нөхцөл байдалд АНУ-ын талтай оновчтой, илэн далангүй хэлэлцээ хийнэ хэмээн найдаж байна гэжээ.


БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Лю Хэ нь БНХАУ-АНУ-ын иж бүрэн эдийн засгийн хэлэлцээний Хятадын талын ахлагч юм. 


"Татварыг нэмэгдүүлэх нь асуудлыг шийдэхгүй хэмээн БНХАУ үзэж байгаа" гэж Лю Хэ хэлээд, энэ нь зөвхөн БНХАУ, АНУ-д төдийгүй дэлхий дахинд сөргөөр нөлөөлнө гэдгийг онцолжээ. 

Холбоотой мэдээ