Японд хүчтэй газар хөдөлжээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2019-05-10 09:53:43

ТОКИО. /TASS/. Баасан гарагт Японы Кюшю арлын зүүн өмнөд хэсэгт 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Цунамигийн аюулын түгшүүр зарласан боловч болзошгүй аюулын анхааруулгыг тэр даруйд цуцалсан тухай телевизийн NHK суваг мэдээлжээ.


Хүний амь эрсэдсэн, байшин барилга сүйдсэн, холбоо харилцаа эсвэл тээврийн хэрэгслийн систем доголдсон тухай мэдээлэл байхгүй байна.


Газар хөдлөлтийн голомт нь Кюшю арлын зүүн өмнөд хэсэгт оршдог Миязаки мужийн бүсэд 20 км-ын гүнд байжээ.


Кюшю арлын атомын цахилгаан станц /АЦС/ газар хөдлөлтөд өртөөгүй байна. “NHK” сувгаар мэдээлснээр, энэ тухай тус арлын АЦС-ын оператор компани болох “Kyushu Electric Power” эрчим хүчний компанийн удирдлага мэдээлжээ.


АЦС-д гэмтэл гарсан эсвэл цацрагт идэвхт бодис алдагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.


Холбоотой мэдээ