Хятад улс хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-10 13:02:52

БЭЭЖИН. /TASS/. Хятадын бараа бүтээгдэхүүний импортод ногдуулсан татварыг 10 хувиас 25 хувьд хүргэж нэмэгдүүлсэнд Хятадын эрх баригчид ихээхэн харамсаж буйгаа илэрхийлсэн бөгөөд хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрч байна. Энэ тухай Хятадын Худалдааны яамны мэдэгдэлдл дурджээ.


Одоогоор Вашингтон хотод Хятад, Америкийн худалдааны асуудлаарх 11 дэх үе шатны яриа хэлэлцээ болж байгаа юм.


“Хамтын ажиллагаа, харилцан зөвлөлдсөний үндсэн дээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хоёр улс хамтран ажиллана гэж найдаж байна” хэмээн тус мэдэгдэлд мөн дурджээ. 

Холбоотой мэдээ