Ялалтын баярын тоглолтод Э.Энгүүнбат хүү дууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-10 14:06:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авьяаслаг бяцхан хүү Э.Энгүүнбат ОХУ-ын Москва хотод тавдугаар сарын 9-нд болсон Аугаа их ялалтын баярын тоглолтод  "Смуглянка" дууг гоцлон дуулжээ.

Ялалтын баярт зориулсан  "Болор од" хүүхдийн найрал дууны улсын уралдаанд шалгарсан "Бадмаараг" хамтлагийн найрал дуучидтай хамтран дуулсан Э.Энгүүнбат хүүд Улаан талбайд цугларсан олон талархан баяр хүргэсэн байна. Монгол Улсынхаа нэрийг ялалтын баярын тайзанд цуурайтуулах нэр хүндтэй урилгыг ОХУ-аас түүнд олгожээ.

МҮОНРТ-ээс санаачилж, Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан анх удаа зохион байгуулсан “Болор одод” хүүхдийн найрал дууны уралдаанд СУИС-ийн сургуулийн харьяа “Бадмаараг” ахлах сургуулийнхан түрүүлж, ОХУ-ын Байгал далайн зусланд амрах эрхийн бичгээр шагнуулсан юм.

 

Холбоотой мэдээ