Баяр наадмын найруулагчаар МУУГЗ Г.Цоггэрэл шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-10 19:02:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол төрийн их баяр наадмыг нээх болон хаах ёслол, Төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийн сонгон шалгаруулалт болсон байна. Энэ жилийн баяр наадмын ёслолын ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, МУУГЗ  Г.Цоггэрэл шалгарчээ

Үндэсний их баяр наадмын сүүлийн гурван жилийн нээлтийг Төрийн соёрхолт, Улсын Драмын Эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулсан.  Түүний өмнө МУГЖ Д.Сосорбарам найруулж байв. Мөн МУУГЗ, "Монгол туургатан" театрын найруулагч асан Ч.Ганхуяг ч хэдэнтээ найруулсан. “Херо” энтертаймент, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн найруулагч Б.Баатар Үндэсний их баяр наадмын ёслолыг найруулах хүсэлтэйгээ илэрхийлж байсан.

Наадмын ёслолыг найруулах нь найруулагчдын чансааг сорьж, дэлхийд бүтээлээ харуулах боломж олгодог тул сонгон шалгаруулалт явуулдаг болжээ. 

Холбоотой мэдээ