Сүмүүдэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгожээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-05-13 00:04:54

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тус аймагт үйл ажиллагаа явуулдаг сүмүүдэд зөвшөөрөл олголоо.

          Булган сумын “Итгэл долоо дахь өдрийн адвентист” сүм, “Мөнх амин үг”, “Үнэний зам” чуулган, Рашаант сумын “Сансар төгс сайн мэдээ” сүм, Орхон сумын “Эрдэнэт баптист” сүмийн “Галил” цугларалтын газарт нэг жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байна. Сүмүүдэд дүрэмд өөрчлөлт оруулсан, тэргүүн солигдсон үед тухай бүр мэдэгдэх, үйл ажиллагааны тайланг жилийн эцэст ИТХ-ын Ажлын албанд ирүүлж байхыг даалгажээ.

Хууль хяналтын байгууллага шалгаж, хууль, журам зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийг цуцалж, сүмийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авдаг юм.

Холбоотой мэдээ