Нийт 48 компанийн хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-05-13 17:18:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид тавдугаар сарын 6-10-нд болсон 5 удаагийн арилжаагаар нийт 783.669.968.72 төгрөгийн үнэт цаас арилжаад байна.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 48 компанийн 5.770.572 ширхэг хувьцааг 782.669.968.72 төгрөгөөр арилжив.

Идэвхтэй арилжсан хувьцаа:

 

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

LEND

ЛЭНДМН ББСБ ХК

3,392,188

226,706,219

2

ADB

АРД КРЕДИТ ББСБ ХК

1,273,543

91,559,272

3

TEE

ТЭЭВЭР ДАРХАН

6,624

79,488,000

4

DBL

ДАВААНБУЛАГ

463,200

70,206,720

5

APU

АПУ

111,933

65,612,624

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

 

Симбол

Компанийн нэр

 Тоо ширхэг 

 Үнийн дүн 

1

BZIN

Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК

6,443,741.00

436,703,189.40

2

MNET

Ард секюритиз ХХК

822,772.00

169,221,783.94

3

DRBR

Дархан брокер ХХК

17,766.00

159,181,412.00

4

MSDQ

Масдак ХХК

929,080.00

145,141,690.00

5

TDB

Ти Ди Би Капитал ХХК

430,371.00

112,327,573.33

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

Засгийн газрын үнэ цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар: 10 ширхэг үнэт цаасыг нэг сая төгрөгөөр арилжаалсан байна.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

 

Симбол

Компанийн нэр

 Тоо ширхэг 

 Үнийн дүн 

1

CTRL

Централ Секьюритийз ХХК

         20

          2,000,0000

Тавдугаар сарын 10-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,386,641,727,980.08 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 20248.24 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.71 хувиар буурчээ.

 

Холбоотой мэдээ