“ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2019” болно

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-05-14 17:54:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2019” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгч 50 гаруй ААН оролцох талаар зохион байгуулагч МҮХАҮТ-аас мэдээлж байна.

Мөн ОХУ, БНСУ, Балба улсаас хүнс, өргөн хэрэглээний бараа, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, Хонконгийн сувдан эдлэл, барилгын материалын 20 гаруй компани оролцох аж. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь заавал том талбайд гэхгүйгээр бичил бизнес эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах үнэ төлбөргүй тусгай цэг гаргаж өгч байгаа аж.



“Мишээл экспо”-д болох “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2019” үзэсгэлэн худалдаа нөгөөдөр эхэлж, ирэх амралтын өдрүүдийг оролцуулаад дөрвөн өдөр зохиогдоно.

Б.Болд

Холбоотой мэдээ