Спорт, тоглоомын талбайг ашиглалтад оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-05-14 22:54:38

Дорноговь/МОНЦАМЭ/. Сайншанд сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус сумын долдугаар багт “Найрамдал” нэртэй спорт, тоглоомын талбай ашиглалтад орлоо.

Дээрх бүтээн байгуулалтыг “Энержи парагон”  ХХК гүйцэтгэжээ.  Долдугаар  баг нь нийт 3000 гаруй хүн амтай бөгөөд энд гол төлөвл төмөр замын байгуулагуудад ажилладаг иргэд аж төрдөг аж.

Биеийн тамирын болон тоглоомын талбайтай болсноор долдугаар багийн хүүхэд  залуус чөлөөт цагаа зөв боловсон, үр дүнтэй өнгөрөөх боломжтой болов.      

Холбоотой мэдээ