Үндэсний ассамблейн өөр 5 депутат халдашгүй эрхээ хасуулжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-15 10:32:30

КАРАКАС. /TASS/. Венесуэлийн Үндэсний ассамблейн өөр 5 депутатын халдашгүй эрхийг цуцалжээ. Үндсэн хуулийн ассамблей энэ шийдвэрийг гаргасан тухай “Union Radio” радиостанц мэдээлсэн байна.


Хуан Андрес Мехиа, Фредди Суперлано, Серхио Вергара, Мигель Писарро, Карлос Папарони нар халдашгүй эрхээ хасуулжээ. Эрх баригчид Үндэсний ассамблейн нийт 14 гишүүнийг эх орноосоо урвасан хэрэгт буруутгаад байгаа аж.


Үндсэн хуулийн ассамблейн шийдвэрээр өнгөрсөн долоо хоногт 5 депутат халдашгүй эрхээ цуцлуулжээ. 

Холбоотой мэдээ