Сирийн цэргийнхэн Пальмира хотыг бүрэн хяналтдаа авлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТЕГЕРАН. /IRNA/. Сирийн зүүн нутгийн Хомс мужийн Пальмира хотыг бүрэн хяналтдаа авлаа гэж тус улсын Зэвсэгт хүчний эх сурвалж мэдэгдэв.
Зэвсэгт хүчний нэгжүүд батлан хамгаалахын бусад бүлэгтэй хамтран Пальмира хот дахь “Лалын улс” бүлэглэлийн хамгийн сүүлийн байрлал, нуувчийг устгасан гэж эх сурвалж мэдэгдсэн тухай “SANA” агентлаг мэдээлжээ.
Сирийн цэргийн инженерийн анги Пальмира хотыг бүрэн самнаж, “Лалын улс” бүлэглэлийн суурилуулсан тэсрэх төхөөрөг, бөмбөгийг аюулгүй болгосон байна.
Д.Нямтулга