Уран хатгамалч Д.Уранчимэг "Өвлөн уламжлагч" медаль гардууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат Монгол Улсын уран хатгамалч, өндөр настан Д.Уранчимэгт “Өвлөн уламжлагч” медаль гардууллаа.
Уран хатгалмалч Д.Уранчимэг хатгамал, зээгт наамлаар урлах уламжлалт аргыг шавь сургалтаар өвлүүлж байгаа хүн юм. 2018 онд "Нүүдэлчин монгол" соёлын биет бус өвийн их наадмаар “Зан үйлийн өргөө”-нд уран хатгамлын өвийг сурталчилж байжээ.