Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-17 13:05:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 18-19-нд дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хангай хотхонд зохион байгуулна.


Одоогийн байдлаар “Баатрууд тэнгэр” ХХК, “Сүхбаатар мах маркет” ХХК-ийн бэлтгэсэн нөөцийн махыг 2-5, 9-11, 18-19 дүгээр хорооны нийт 10 дэлгүүрээр худалдаж байна. Нөөцийн махыг 2-3 кг-аар жижиглэн савлаж, ХХААХҮЯ-ны тогтоосон үнээр буюу 1 кг үхрийн мах 7200, хонины мах 6000, ямааны мах 5500 төгрөгийн үнээр худалдана.


Нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалтад Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Махны холбоо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хянаж байна.
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нөөцийн махны хүртээмжийг сайжруулах зорилгоор өнөөдрөөс ирэх сарын 15-ны өдрийг хүртэл 7 хоногийн бямба, ням гарагт дүүрэг бүрт махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.




Холбоотой мэдээ