“Ногоон төгөл”-ийг иргэдтэй хамт арчилж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2019-05-20 08:41:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын Байгаль орчны иргэний зөвлөл" ТТБ-ын гишүүд Бурхан багшийн их дүйчин өдөр өөрсдийн байгуулсан “Ногоон төгөл”-д мод тарив.

Тус ТББ-ын 10 жилийн ойгоор анх нийслэлийн Хан-Уул дүүрэгт шав тавьсан “Ногоон төгөл”-д өнгөрсөн жил тарьсан бүх мод нахиагаа дэлгэн ногоорч эхэлжээ. Төглийг тус байгууллагын гишүүн О.Наранцогт тэргүүнтэй “Уст Туулын төгөл” ТББ-ын хамт олон Хан-Уул дүүргийн 9-р хорооны иргэдийн хамт байнга арчилдаг байна. Энэ жилийн хувьд, бургас, улиас, хайлаас, монос, голт бор зэрэг таван төрлийн 108 мод тарьжээ.

Ирэх намар болон 2020 оны хавар тус бүр 108 мод тарьж, арчлан ургуулж, дүүргийн оршин суугч иргэдэд хүлээлгэн өгнө. Ингэснээр “Ногоон төгөл төслөө хаана” гэж МБОИЗ-ийн тэргүүн Б.Эрдэнэ хэллээ. Тэрээр, “Манай ТББ-ынхан энэ удаа мод тарихад Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож, МБОИЗ-ийн гишүүн "Монгол зан үйлийн уламжлалт өргөө" ТББ-ын тэргүүн, лам Л.Сүхбат гишүүдийн хамт морилон ирж “Дөрвөн уулын сан, Хийморийн сан, Лусын сан тавьж, хамт мод тарилцлаа гэв

Б.Болд

Холбоотой мэдээ