Ватиканы нууц архиваас Монголын түүхтэй холбоотой 8 захидлын хуулбар хүлээн авав

Монголын мэдээ | Соёл урлаг
ariunbold@montsame.mn
2019-05-20 09:55:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн 8 захидлын эх хуулбарыг Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Ватиканы нууц архивын Гүйцэтгэх захирал, Хамба лам Сержо Паганогаас энэ сарын 16-нд хүлээн авав.


Элчин сайд Ц.Жамбалдорж болон Ром дахь ЭСЯ-ны хамт олон 2 жилийн хугацаанд шаргуу ажилласны дүнд Ватиканы нууц архивт хадгалж буй Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой чухал түүхэн баримт бичгүүдийн эх хуулбарыг ийнхүү Монголдоо авчрах боллоо. Эдгээр захидал нь олон нийтэд ил болоогүй, судалгаанд ороогүй байгаа нь Монголын түүхийн сурвалж бичгийн сан хөмрөгийг нэмэх, цаашлаад түүхийн шинэ судлагдахуун болох чухал ач холбогдолтой юм.


​Мөн үеэр Ватиканы нууц архивт хадгалж буй Монголын түүхтэй холбоотой бусад баримт бичгийг нээн илрүүлэх, судлах чиглэлээр тус байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров.

Холбоотой мэдээ