Цагдаагийн газрын шинэ конторын барилгын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-21 10:55:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 20-нд Дундговь аймгийн Цагдаагийн газрын конторын шинэ барилгын шав тавих ёслол болж, барилгын ажлыг эхлүүллээ.  

Ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Цагдаагийн газрын дарга, хурандаа О.Амарсанаа, хуулийн байгууллагуудын удирдлагууд болон ахмадын төлөөлөл, алба хаагчид оролцлоо.

2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн газрын шинэ конторын барилга барих төсөв батлагдаж, тендер шалгаруулалт явуулсаны үндсэн дээр  “Ванхүү” ХХК тус ажлыг гүйцэтгэхээр шалгарч, барилгын ажлыг 2019 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар гэрээ байгуулжээ.  

Шинэ барилга ашиглалтад орсноор алба хаагчдын ажиллах таатай орчин бүрдэж, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд томоохон дэмжлэг болно хэмээн аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ