Олон улсын шинжлэх ухааны чуулганд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европ, Ази, Номхон далайн орнуудын их сургууль, шинжлэх ухааны байгууллагын сүлжээ /Eurasia-Pacific Uninet/-ний VI их чуулган энэ сарын 15-19-нд болжээ. Тус чуулганд Шинжлэх ухааны Академи /ШУА/-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл урилгаар оролцож, нээлтийн үеэр нь үг хэлсэн юм.
Мөн тэрээр ШУА ба түүний гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаарх илтгэл хэлэлцүүлжээ.
"Eurasia-Pacific Uninet" байгууллага нь Номхон далайн орнуудын 170 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын гишүүнчлэлтэй. Энэхүү байгууллагад ШУА нь 2002 онд гишүүнээр элссэн бөгөөд энэ хугацаанд манай судлаачид гурван төрлийн тэтгэлэгт хөтөлбөрт идэвхтэй оролцож байв.