Жакартад дахин сөргөлдөөн болов

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-22 14:08:27

СИНГАПУР. /TASS/. Индонезийн нийслэл Жакарта хотод цагдаа нар, сөрөг хүчнийг дэмжигчдийн хооронд дахин сөргөлдөөн үүссэн тухай телевизийн “Kompas” суваг мэдээлэв.


Жагсаал цуглаан хийсэн хэдэн зуун хүмүүс Жакартагийн баруун хэсэгт зам, гүүрүүдийг хааж хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу чулуу нүүлгэж эхэлсэн байна. Үүний хариуд цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу ашиглажээ.


Жакарта хотод болсон жагсаал цуглаан өнгөрсөн мягмар гарагт эхэлжээ. Сонгуулийн төв комиссын дарга Ариф Будиманы мэдэгдсэнээр, сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Жоко Видодо 55.5 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч Прабово Субианто 44.5 хувийн санал авсан байна. Сөрөг хүчний нэр дэвшигчийн баг сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, Үндсэн хуулийн шүүхэд хандах бодолтой байгаагаа зарлажээ. Удалгүй сөрөг хүчнийг дэмжигч 2000 орчим хүн гудамжинд гарч, сонгуулийн дүнг эргэн харахыг шаардсан байна. 

Холбоотой мэдээ