Маттео Пелликонегийн нэрэмжит тэмцээнд манай 2 бөх оролцоно

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-05-23 15:36:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн чансааны оноо олгох чөлөөт бөхийн Маттео Пелликонегийн нэрэмжит буюу Сассаригийн “А” зэрэглэлийн олон улсын тэмцээн тавдугаар сарын 23-25-нд Италийн Сардиния арлын Сассари хотод болно.


Энэхүү 24 дэх удаагийн тэмцээнд манай улсаас ОУХМ Ө.Батзул 97 кг-ын жинд, ОУХМ Н.Золбоо 125 кг-д хүч үзэн барилдана хэмээн Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

 

Дашрамд сонирхуулахад, тус тэмцээнд манай тамирчдаас 2016 онд гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Б.Шоовдор, гавьяат тамирчин О.Насанбурмаа, 2018 онд ОУХМ С.Ганбаяр нар түрүүлж байсан билээ.

Холбоотой мэдээ