Хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхаарууллаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-05-27 11:08:23

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн УЦУОШГ-аас дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. Энэ сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн зарим сумын нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх тул хүнсний ногоо нэн ялангуяа нарийн ногоо тариалж байгаа ААН, иргэд анхаарахыг санууллаа.

Мөн цаашид 28, 31-нд зарим сумын нутгаар ялимгүй бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 6-11 метр, 28, 29-нд салхи шуургатай байх ажээ. Агаарын температур шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус дулаан байх юм байна.  

Холбоотой мэдээ