Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээх эсэх асуудлыг хэлэлцэхгүй байхыг шаардав

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.mn
2019-05-27 12:47:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээхийг эсэргүүцэн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон МАХН-ын гишүүд Үндсэн хуулийн цэцийн өмнөх талбайд өнөөдөр жагсаал зохион байгуулав.


УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг чөлөөлөх Үндсэн хуулийн цэцийн 49 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх иргэний гомдол ирүүлжээ. Энэ дагуу өнөөдөр тус цэц хуралдаж байгаа юм. 


Жагсаалд оролцогчид, Үндсэн хуулийн цэц шударга ажиллаж, Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээх эсэх маргааныг шийдвэрлэхгүй байхыг шаардаж байгааг хэллээ. 


Холбоотой мэдээ