Хамт олныхоо дэмжлэгээр байшинтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-05-29 11:10:27
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн засал чимэглэлчин, гурван хүүхдийн ээж Д.Хундалай байшингийн түлхүүрээ  гардан авлаа. Тэрээр 14 дэх жилдээ тус цехэд ажиллаж байгаа юм.

Барилга, засварын цехийн Залуучуудын холбооны санаачилгаар Б.Хундалайг байшинтай болгох ажлыг эхлүүлж өдөрт 30 залуу долоо хоногийн турш ажиллаж 48 м.кв талбайтай байшин барьж өгчээ.

Цехийн ажилчид энэхүү сайн үйлсийн аянд нэг өдрийн цалингаа хандивлан, найман сая төгрөг цуглуулж, хамтран ажилладаг байгууллагуудаа татан оролцуулсан байна. Аяны хүрээнд “Данадо” ХХК, “Анхлах аз” ХХК, “Ойгон Арвижих” ХХК, “Тэ-Ён” ХХК, “Ногоон Очир” ХХК, иргэн Н.Ганбат, Соёл урлагийн цогцолбор хамтран ажилласан байна.

 

 

Холбоотой мэдээ