Элчин сайдын гэргий нар Эмэгтэйчүүдийн дипломат клубийн ажлыг дэмжинэ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.mn
2019-05-29 18:05:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубийн тэргүүн С.Онон Европын холбооны орноос манай улсад хавсран суугаа элчин сайдын гэргий нарыг өчигдөр хүлээн авч уулзав. Энэ үеэр, нийгмийн сайн сайхны төлөөх ажилд Элчин сайдын гэргий нар хамтрахаа илэрхийлэв. 


Грек, Португал, Румын, Словак зэрэг орны Элчин сайдын гэргий нартай уулзах үеэр, Эмэгтэйчүүдийн клубийн тэргүүн С.Онон, клубийнхээ нийгэмд чиглэсэн ажлыг танилцуулсан. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны санаачилгаар байгуулсан Хүүхэд хөгжлийн “Багваахай” төвд зочлуулсан. Түүнчлэн хүүхэд бүрийн тусгай хэрэгцээнд нийцүүлэн сургууль, цэцэрлэгт суралцахад бэлтгэх, суралцах дэмжлэг үзүүлэх, нийгмийн амьдралд бие даан амьдрах, хөдөлмөр эрхлэхэд туслахад чиглэсэн төвийн ажилтай танилцуулав. Гадаадын зочид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө явуулж байгаа тус төвийн ажлыг  үнэлж амжилт хүсэв.



Эмэгтэйчүүдийн дипломат клуб нь Элчин  сайд нарын гэргий нарыг Улаанбаатарт байх хугацаанд нь Монгол Улсынхаа түүх, соёлын зарим газраар, тухайлбал “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолт, Богд хааны ордон музей, Гандан хийд зэргээр зочлуулжээ.

Холбоотой мэдээ