Хүүхдийн баярыг “Эрдэнэтийн хүүхдүүд-Бидний ирээдүй” уриан дор тэмдэглэлээ

ФОТО МЭДЭЭ
orkhon@montsame.mn
2019-06-02 22:53:54
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярыг аймгийн хэмжээнд “Эрдэнэтийн хүүхдүүд-Бидний ирээдүй” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Эх үрсийн баярын арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут болон аймаг, орон нутгийн удирдлагууд оролцлоо.

А.Амарын талбайд “Хөгжмийн гайхамшиг”, “Дууны гайхамшиг”, “Бүжгийн гайхамшиг” гэсэн хэсгүүдээс бүрдсэн нэгдсэн тоглолтод Орхон аймгийн ИТХ-ын даргын санаачлан байгуулсан хүүхдийн найрал дууны “Эрдэнэсчуулгын хүүхдүүд, 2018-2019 оны хичээлийн жилд улсын болон олон улсын уралдаанд амжилттай оролцсон 320 орчим хүүхэд оролцсон юм. Мөн аймаг, орон нутгийн удирдлагуудын гарын бэлгийг 300 гаруй хүүхдэд гардуулан өглөө.