"Бяцхан мисс"-ийн шагналтнууд хүүхдийн баяраар авьяасаа үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-31 16:27:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Бяцхан мисс” Олон улсын хүүхдийн байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  тайз, дэлгэцийн урлагийн ирээдүйн оддыг төрүүлэх зорилготой хүүхдийн соёл урлагийн их наадам  “Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээн 17 дахь удаагаа Монголын Хүүхдийн Ордны Их танхимд болсон.

Энэ сарын 24-нд болсон тус наадамд түрүүлсэн болон шалгарсан хүүхдүүд маргааш болох Хүүхдийн баярын ёслолд оролцоно.  17 дахь удаагийн “Бяцхан Мисс-2019” улсын уралдаанд оролцсон  4-6 насны авьяаслаг бяцхан 37 охиноос  “Тэргүүн мисс” цом, “Мөнгөн титэм”-ийн эзэн болсон "Талст-21" цэцэрлэгийн Амарсанаагийн Төгсгоо, “Дэд мисс” цомын эзэн, 37 дугаар цэцэрлэгийн Очирхуягийн Үжин, тэргүүтэй 16 номинацын шагналтнууд хүүхдийн баяраа чимэх юм байна.

Холбоотой мэдээ