"Улаанбаатар авто шоу-2019” үзэсгэлэн нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-05-31 16:56:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар авто шоу-2019” үзэсгэлэн “Мишээл экспо”-д нээгдлээ.

Үзэсгэлэн олон улсын зах зээлд томоохон байр суурь эзэлж, чансаагаар тэргүүлж буй автомашин үйлдвэрлэгчдийн 20 шахам брэндийн 2019 оны шинэ загварууд, авто салбарын тэргүүлэх байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй нэг дор танилцах боломжийг олгож байна. Авто үзэсгэлэнд тансаг зэрэглэлийн, спорт ангиллын, бартаат замын, их хотын гээд бүхий л төрөл зориулалтын илүү өргөн сонголттой хараа булаам автомашинуудыг байршуулжээ. Үзэсгэлэн зургадугаар сарын 2-н хүртэл үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ