14 настай зураач охин хоёр дахь үзэсгэлэнгээ дэлгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-03 15:42:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 14 настай зураач охин Н.Батгэрэлийн “Би зурах дуртай” хоёр дахь бие даасан уран зургийн үзэсгэлэн "Norphei" арт галерейд гарч байна.

Тэрээр Голомт банкнаас зохион байгуулсан  “Би ирээдүйн Энтрепренер-2018”-д шалгарч Үндэсний соёл амралтын хүрээлэнд анхныхаа бие даасан үзэсгэлэнг гаргаж байв. Харин хоёр дахь үзэсгэлэндээ тосон будаг, усан будаг, өнгийн харандаа зэргээр зөвхөн энэ жил зурсан 30 гаруй бүтээлийг дэлгэжээ. Багаасаа зураач болохоор шийдэж авьяас чадвараа өдөр бүр  өнгөлөн тордож буй жаахан охины уран зургийн үзэсгэлэн зургадугаар сарын 7-ныг дуустал "Norphei" арт галерейд гарах юм байна.

Холбоотой мэдээ